Азийн зуны спортын XVII наадам БНСУ-ын Инчён хотноо зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Энэ өдөр болсон триатлоны эрэгтэй төрөл болж, нийт 24 тамирчин гараанаас гарснаас Япон улсын триатлонч Юичи Хосода 1:49:11 секундэд барианд орж, Азийн наадмын аварга боллоо.
Мөнгөн медалийг мөн Японы тамирчин Хирокацу Таяма хүртсэн бол БНХАУ-ын тамирчин Фачуан Бай тэргүүлэгчээс +30 секунд хоцорч, хүрэл медалийн эзэн болсон. Харин манай тамирчин Н.Тэмүүлэн харамсалтай нь тэмцээнийг дуусгаж чадсангүй.
Азийн наадмын мэдээллийг Азийн наадам: Инчён-2014 цэсэнд ЭНД ДАРЖ авна уу.
/Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүд Инчён хотоос мэдээллээ/.