Н.Түвшинбаярын хүү Т.Манлай: Манай аав ялсан

Хуучирсан мэдээ: 2014.09.25-нд нийтлэгдсэн

Н.Түвшинбаярын хүү Т.Манлай: Манай аав ялсан

Азийн зуны спортын XVII наадам БНСУ-ын Инчён хотноо зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Ирэх сарын 4-н хүртэл үргэлжлэх  Азийн олимпийн наадамд Монгол Улсын шигшээ баг тамирчид дөрвөн алт, гурван хүрэл, зургаан хүрэл нийт 13 медаль хүртсэн амжилтаар VI байрт бичигдэж байна.

Манай гол төрөл болох боксын тэмцээн өнөөдрөөс эхэлж байгаа бол чөлөөт бөхийн тэмцээн ирэх бямба гаригт эхэлнэ. Тэмцээний эхний өдрүүдэд болсон жүдо бөхийн тэмцээнээс Монголын баг тамирчид гурван алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилтаар Япон, БНСУ-ын ард гуравдугаар байрт бичигдсэн билээ. Жүдогийн тамирчдаас Олимпийн алт, мөнгөн медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, Дэлхийн залуучуудын аваргын хошой мөнгөн медальт Д.Төмөрхүлэг болон Дэлхийн аварга, Гавьяат тамирчин М.Уранцэцэг нар төрийн дуулалаа эгшиглүүлсэн.

"Инчён-2014" Азийн наадмын аварга Н.Түвшинбаярын хүүтэй Инчонд ажиллаж буй сэтгүүлчид уулзжээ.

 

Азийн наадмын мэдээллийг Азийн наадам: Инчён-2014 цэсэнд ЭНД ДАРЖ авна уу.

/Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүд Инчён хотоос мэдээллээ/.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж