Монголын хөрөнгийн биржийн есдүгээр сарын 24-ний өдрийн үнэт цаасны арилжаагаар 18 хувьцаат компанийн нийт 4,628 ширхэг хувьцаа арилжигдаж, 7,995,850.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.
Энэ өдөр “А” самбарт 10 компанийн 3,507 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 7,214,503.00 төгрөгийн, “Б” самбарт 8 компанийн нийт 1,121 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 781,347.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.
ТОП-20 индекс 15,857.24 нэгж буюу 0.25 %-иар буурсан байгаа бол зах зээлийн бодит чиг хандлагыг илэрхийлэх зорилгоор нэвтрүүлж буй “MSE ALL” туршилтын индекс 1,000.75 нэгж болж 0.02 %-иар буурсан үзүүлэлтэй байна.
Эх сурвалж: http://mse.mn