Монголын сэтгүүлзүй болоод соёл урлагийн салбарын нэг болсон урлаг соёлын мэдээ, мэдээллийн нэгдсэн “www.URLAG.mn” сайт, "Монголын сайтын холбоо" төрийн бус байгууллага, Монгол поп опера "Увертюра" хамтлаг хамтран таван жилийн ойгоо өчигдөр буюу есдүгээр сарын 24-нд Чингисийн талбайд тэмдэглэлээ. Тоглолт 19.00 цагт эхэлсэн бөгөөд 00.00 цагт өндөрлөсөн юм.
Уг тоглолтод олны танил олон уран бүтээлчид оролцож, Чингисийн талбайд чамгүй олон залуучуудыг цуглуулсан юм. Тухайлбал, "Хурд" хамтлаг, "Харанга хамтлаг", "Froozene" хамтлаг, "Ice Top", " Sweetymotion" хамтлаг, "Honeymoon", "MIXX", "S4", "Outlaw", "Бид4", "Увертюра" хамтлагууд хүрэлцэн ирсэн бол Гавьяат жүжигчин Д.Үүрийнтуяа, Соёлын тэргүүний ажилтан дуучин Б.Амархүү, Соёлын тэргүүний ажилтан “Гранд” хамтлагийн дуучин В.Гантулга, Соёлын тэргүүний ажилтан дуучин Т.Дэлгэрмөрөн, хөгжмийн зохиолч, Б.Чинбат, дуучин Ану, Реппер GEE, Дуучин Д.Зоригт, А.Хишигдалай, дуучин BX зэрэг олон уран бүтээлчид залуучуудтайгаа доргио нэгэн үдшийг өнгөрүүллээ.
Мөн уг ойн арга хэмжээнд хөтлөгчөөр жүжигчин М.Дорждэрэм, жүжигчин Н.Цэнд-Аюуш, “Фантастик” продакшны жүжигчин Ж.Алтаншагай, “Урлаг.мн” сайтын эрхлэгч Э.Цэнд-Аюуш нар ажилласан юм.
Э.ТЭКҮ