Монгол ардын хувьсгалт намын гүйцэтгэх товчооны хуралдаан дөнгөж сая тус намын байранд эхэллээ. Энэ удаагийн хурлаар Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъяны оронд томилох албан тушаалтныг тодруулж, УИХ-ын гишүүн асан Ц.Шаравдоржийг МАХН-ын нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилохоор төлөвлөсөн байна.
Сануулахад, Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъяныг мөрдөн байцаалтын явцад саад учруулсан хэрэгт буруутган албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэрийг гурван шатны шүүхээс гаргасан юм.
Д.ЖАРГАЛ