Монгол-БНСУ-ын тоглолтод талбайн эзэд хожлоо

Хуучирсан мэдээ: 2014.09.24-нд нийтлэгдсэн

Монгол-БНСУ-ын тоглолтод талбайн эзэд хожлоо

Азийн зуны спортын XVII наадам БНСУ-ын Инчён хотод амжилттай үргэлжилж байна. Энэ өдөр сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн хоёрдугаар тойргийн "D" хэсэгт Монгол-БНСУ-ын багуудын тоглолт боллоо. Энэхүү тоглолтын эхний үеийг 21-18-аар Монголын баг илүүрхсэн ч удаах үеүүдэд талбайн эзэд давамгайлснаар 67-90-ийн харьцаагаар БНСУ-ын ялалтаар өндөрлөв.

Маргааш БНСУ-Йорданы тоглолтууд болох бөгөөд талбайн эзэд хожвол манай баг хэсгээсээ хоёрдугаар байраар шалгарч шөвгийн наймд өрсөлдөх эрхийг авах юм.

4-р үе:

БНСУ-Монгол 88-62, 90-64, 90-67 (21-18, 17-21, 12-30, 17-21)

Хоёрдугаар тойргийн "D" хэсэг:

09.23 Йордан-Монгол 74:83

09.24  Монгол – БНСУ  67-90

09.25 БНСУ-Йордан

Монгол Улсын багийн бүрэлдэхүүнийг танилцуулья:

Эрэгтэй: Б.Билгүүн, Т.Санчир, Г.Баттөр, Б.Одбаяр, Д.Дэлгэрням, О.Сэргэлэн, М.Бадрах, Ц.Азбаяр, Б.Мөнхболд, М.Отгонмөнх, О.Ууганбаяр, Ш.Сэдбазар.

Эмэгтэй: Б.Хос-Эрдэнэ, О.Болортуяа, Б.Солонго, Г.Золзаяа, Д.Ганзул, Ж.Мөнхсувд, Г.Энхдэлгэр, З.Цолмон, Г.Баярцэцэг, Б.Алтанзаяа, И.Долгор.

Ерөнхий дасгалжуулагч – О.Баярцогт, туслах дасгалжуулагч – Амаржаргал

 

 
 
 
 
 

 
 

 
 
Монгол Улсын баг тамирчид дөрвөн алт, гурван мөнгө, зургаан хүрэл медаль нийт 13 медаль хүртсэн амжилтаар БНХАУ, БНСУ, Япон, Казахстан улсын ард тавдугаар байрт бичигдэж байна.

Азийн наадмын албан ёсны сайт http://www.incheon2014ag.org.

Азийн наадмын мэдээллийг Азийн наадам: Инчён-2014 цэсэнд ЭНД ДАРЖ авна уу.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж