Толгойн боолт тоглолтод саад болов

Хуучирсан мэдээ: 2014.09.24-нд нийтлэгдсэн

Толгойн боолт тоглолтод саад болов

Дөрвөн жилд нэг удаа болдог Азийн зуны спортын XVII наадам БНСУ-ын Инчён хотноо болж байна. Өнөөдөр Монгол-Катарын эмэгтэй сагсан бөмбөгийн тоглолт болох байсан боловч манай багт техникийн хожил өглөө. Катарын таван эмэгтэй талбайд толгойн боолттой тоглохыг хүссэн ч зохион байгуулагчдын зүгээс татгалзсан юм.

FIBA-гийн дүрмийн дагуу ямар ч тамирчид толгойдоо 5 см өргөнтэй кистээс өөр зүйл өмсөж тоглохыг хориглодог юм. Энэ нь тамирчдыг шашинаар нь ялгаварласан зүйл огт биш бөгөөд харин аюулгүй байдлын үүднээс мөрдсөөр ирсэн дүрэм юм байна.

Байгалийн хийн баялагаар арвин Катар улс нэг хүнд ногдох ДНБ-ээрээ дэлхийд тэргүүлдэг. Сүүлийн жилүүдэд спортын томоохон урапдаан тэмцээнийг нутагтаа амжилттай зохион байгуулдаг тус улс 2022 оны Хөлбөмбөгийн дэлхийн аваргын эрхийг авсан билээ.

Ч.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж