УИХ-ыг сурвалжлах журам шинэчлэгджээ

Хуучирсан мэдээ: 2014.09.24-нд нийтлэгдсэн

УИХ-ыг сурвалжлах журам шинэчлэгджээ

УИХ-ын Тамгын газар, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /КОИКА/-ын хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу  “Цахим парламент” төслийн нээлт энэ сарын 29-ний өдөр болох юм. Уг төслийн хүрээнд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болон Байнгын хороодын хуралдааны танхимуудын санал хураалт, микрофоны систем, чуулганы хуралдааны танхимуудын дүрс бичлэгийн төхөөрөмжүүдийг шинэчилж, LED дэлгэцээр тоноглоод байгаа ажээ.

Энэхүү төслийг хэрэгжүүлж техникийн шинэчлэл хийсэнтэй холбогдуулан есдүгээр сарын 22-ны өдрийн захирамжаар УИХ-ын үйл ажиллагааг сурвалжлах, мэдээлэх журмыг шинэчлэн баталсан байна. Журамд хэвлэл мэдээллийн ажилтнуудад УИХ-ын үйл ажиллагааг сурвалжлах, мэдээлэх эрхийн үнэмлэх олгох,оос эхлээд  Төрийн ордон дахь сэтгүүлчдийн өрөөг хэрхэн ашиглах, ярилцлага, сурвалжлагыг тогтоосон цэгт авах зэргийг нарийвчлан заасан гэнэ.  Энэхүү журмын талаарх танилцуулга сургалт маргааш Төрийн ордонд болно.

Д.ЦЭЭНЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж