Өргөн нэвтрүүлгийн хуулийг олон нийт хэлэлцэв

Хуучирсан мэдээ: 2014.09.24-нд нийтлэгдсэн

Өргөн нэвтрүүлгийн хуулийг олон нийт хэлэлцэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”-д Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн нээлттэй хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлгийг нээж МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа үг хэлэхдээ “Энэхүү хуулийн агуулга нь Монгол Улсад телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн хөгжлийг дэмжих, үндэсний болон олон нийтийн ашиг сонирхолд нийцсэн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах, өрсөлдөөний таатай орчинг бүрдүүлэх”-эд чиглэгдэж буйг онцолсон юм.

Хэлэлцүүлгийн эхэнд МТШХХГ-ын ШБТГ-ын дарга Г.Чинзориг Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн хэрэгцээ шаардлага, зорилго, хамрах хүрээ, агуулгын талаар товч танилцуулга хийлээ. Уг хэлэлцүүлэгт МТШХХГ, ХХЗХ-ны дарга, мэргэжилтнүүд, Монгол Улсад телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудын төлөөлөл болон УИХ-ын гишүүн М.Батчимэг оролцсон бөгөөд Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлууд, түүнийг хэрхэн хуулиар зохицуулах боломжтой талаар санал солилцлоо.

Уг хуулийн төслийг УИХ-ын энэ намрын чуулганы хуралдаанаар өргөн барихаар төлөвлөж буй юм.

О.САР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж