1,4 сая хүн эбола өвчинд нэрвэгдэнэ гэв

Хуучирсан мэдээ: 2014.09.24-нд нийтлэгдсэн

1,4 сая хүн эбола өвчинд нэрвэгдэнэ гэв

 

АНУ-ын Өвчнөөс урьдчилан сэргийлэх бөгөөд хянах төвийн дүгнэлтээр 2015 оны нэгдүгээр сар гэхэд 1,4 сая эбола вирусын халдвар авсан  байна гэсэн дүгнэлт хийжээ. гээд байна. 5864 хүн өвчилсөн гэх албан ёсны мэдээг үнэлгээ дээд  төвшин болгон  үзэж байгаа хэдий ч бодит тоо нь 2.5 дахин их байна гэж уг төв мэдэгдэв.

 

Үүнээс өмнө Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгдэхдээ арваннэгдүгээр сар гэхэд энэ аймшигт өвчинд 20 мянган хүн нэрвэгдсэн байна гэжээ.

 

Ванкувер хотод ажилладаг Tekmira Pharmaceuticals эмийн компанийн бүтээсэн эмийг хэрэглэх зөвшөөрлийг уг байгууллага өгсөн байна. Энэ жилийн гуравдугаар сард Вашингтон Tekmira компанид 140 сая долларын баталгаа авсан эмийн компанийн мэргэжилтнүүд TKM-Ebola нэртэй вакцин бүтээгээд байгаа юм. Вакциныг сармагчин дээр туршихад нааштай үр дүн харуулжээ. Гэвч уг вакцины нөөц бага гэдгийг тус компанийн упирдлагууд мэдэгджээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж