Леонардо ДиКаприо НҮБ-д үг хэлжээ

Хуучирсан мэдээ: 2014.09.24-нд нийтлэгдсэн

Леонардо ДиКаприо НҮБ-д үг хэлжээ

Нью-Йорк хотноо өчигдөр /IX.23/ болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн цаг уурын өөрчлөлтийн талаарх чуулганд жүжигчин Леонардо ДиКаприо үг хэлжээ. Тэрээр олон орны төр, засгийн тэргүүнүүд цугласан НҮБ-ын чуулганыг нээж үг хэлсэн байна. Өмнөхөн нь тэрээр Нью-Йорк хотноо болсон 400 мянган хүний цаг уурын өөрчлөлтийг зогсоохыг шаардсан гудамжны жагсаалд оролцсон юм. Өдгөө 39 настай Леонардо ДиКаприо байгаль орчны төлөө тэмцэгч бөгөөд хувийн амьдралаа ч эко байлгахыг хичээдэг нэгэн аж. Тухайлбал, тэрээр Манхэттений Бэттери-Парк-Ситид байгальд ээлтэй эко загварын шийдэл бүхий 4 сая ам.долларын үнэтэй сууцтай. Мөн тэрээр цахилгаан хөдөлгүүр бүхий 100 мянган ам.долларын “Тоёота прюс” спорт автомашин хөлөглөдөг гэнэ. ДиКаприо 2007 онд цаг уурын өөрчлөлт болон дэлхий дахинд тулгамдсан өөр олон гамшгийг өгүүлсэн “11th Hour” нэртэй баримтат кино хийж байжээ.

 

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Dailymail.co.uk

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж