Xbox One консолыг Хятадад худалдаалахаа цуцаллаа

Хуучирсан мэдээ: 2014.09.24-нд нийтлэгдсэн

Xbox One консолыг Хятадад худалдаалахаа цуцаллаа

Microsoft компани өөрийн хамгийн сүүлд гаргасан Xbox One консолоо Хятадад танилцуулахаар товлоод байсан хугацаанаасаа ердөө хоёр хоногийн өмнө уг танилцуулгыг цуцалсан тухайгаа мэдэгдлээ.

Тус компани энэ сарын  23-ны өдөрXbox One консолооо танилцуулж, худалдаанд гаргахаар төлөвлөөд байсан юм байна. Цуцлах болсон шалтгаанаа компанийн зүгээс тайлбарлаагүй ба хэзээ худалдаанд гаргах тухай ч компани мэдэгдээгүй байна.

Хятадын зах зээлд гадаадын тоглоомын консолыг борлуулахыг 14 жилийн хугацаанд хориглоод байсан ба энэ оны нэгдүгээр сараас эхлэн хоригийг цуцлаж, гадаадын консол бүтээгч томоохон компаниуд Хятадын зах зээлд өөрсдийн бүтээгдэхүүнээ танилцуулж эхлээд байгаа юм.

Тус компанийн Хятад дахь ерөнхий менежер Enwei Xie "Урьдчилан захиалга өгч, энэ долоо хоногт захиалгаа авах байсан хүмүүст бид нэмэлт урамшуулал олгоно" гэсэн байна. Хэрвээ худалдаанд гарсан бол Xbox One нь хөдөлгөөн мэдрэгч Kinect-гүйгээр 3699 юань буюу 600 ам.доллар, Kinect-тэй бол 4299 юаниар худалдаалагдах байсан аж.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж