Хонгор нутгийн хүү цомог хэвлүүлжээ

Хуучирсан мэдээ: 2014.09.24-нд нийтлэгдсэн

Хонгор нутгийн хүү цомог хэвлүүлжээ

Монголын Зохиолчдын Эвлэлийн гишүүн яруу найрагч Д.Доржготов “Хонгор нутгийн дуулал-2” нэртэй дуун цомог гаргажээ. Тэрээр Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын харьяат бөгөөд өмнө нь “Зүрхний анир”, “Цээл холын анир” зэрэг шүлэг найргийн номоо хэвлүүлж байжээ.

Тэрээр энэхүү цомгоо Ламын гэгээн Лувсанданзанжанцаны мэндэлсэний 375 жилийн ойд зориулан гаргасан бөгөөд түүний “Баянхонгорын магтаал оршвой” бүтээлийн клипт Баянхонгор аймгаас төрөн гарсан 50 гаруй уран бүтээлч оролцжээ.

Д.БҮҮВЭЙ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж