Ерөнхий шүүгчийн шалгаруулалт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.09.24-нд нийтлэгдсэн

Ерөнхий шүүгчийн шалгаруулалт эхэллээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2014 оны 92, 97, 106, 142, 147 дугаар тушаалаар зарласан Анхан болон Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч болон Шүүгчийн нийт 42 сул орон тоонд нэр дэвшигчээс авах шалгалт өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд эхэллээ. Энэхүү шалгалтанд нийт 199 нэр дэвшигч бүртгүүлсэн байна. Иргэний хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгч, Захиргааны хэргийн анхан шатны 5 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч, Сум дундын 28 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч, Иргэний хэргийн давж заалдах шатны 1,5,10 дугаар шүүхийн шүүгч, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 2,5,8 дугаар шүүхийн шүүгч, Захиргааны хэргийн анхан шатны 5, 12, 20 дугаар шүүхийн шүүгч, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгч, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгч, Сум дундын 1, 3, 4, 5, 7, 14, 15, 17, 21, 24, 27 дугаар шүүхийн шүүгч гэсэн 42 сул орон тоонд сонгон шалгаруулалт болж байгаа юм. Нэр дэвшигчдээс шүүгчээр ажиллах мэдлэг чадварыг шалгах, мэргэжлийн ёс зүйг шалгах, шүүгчээр ажиллах зан төлвийг шалгах гурван төрлийн шалгалт авна. Харин ерөнхий шүүгчид нэр дэвшигчээс дээрх шалгалтаас гадна удирдан зохион байгуулах авьяас, манлайлах ур чадварын шалгалт авах юм.

О.САР


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж