“Алтайн барс”, “Монти” багууд тэргүүлжээ

Хуучирсан мэдээ: 2014.09.24-нд нийтлэгдсэн

“Алтайн барс”, “Монти” багууд тэргүүлжээ

Монголын Волейболын холбоо, “Витафит” групптэй хамтран 2014 оны залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” спортын ордонд есдүгээр сарын 15-20-ний өдрүүдэд боллоо. Тэмцээнд эрэгтэй 11, эмэгтэй найман баг өрсөлдсөнөөс эрэгтэйчүүдийн ангилалд өнгөрсөн жилийн аварга “Алтайн барс” баг түрүүлж, аварга цолоо баталлаа. Харин Булган аймгийн “Сэлэнгэ пресс”, “Хасу Мегастарс” багууд мөнгө, хүрэл медаль хүртлээ. Эмэгтэйчүүдийн ангилалд “Монти” баг тэргүүлсэн бол “Эрчим”, “Хасу Мегастарс” багууд удаах байрт шалгарлаа.

Тэмцээний үеэр Монголын Волейболын холбооноос хэрэгжүүлж байгаа хөгжөөн дэвжигчийн хөтөлбөр зохион байгуулж, багийн хөгжөөн дэвжигчээ амжилттай зохион байгуулж оролцсон Баянзүрх дүүргийн 21-р сургуулийн багийг 10 ширхэг бөмбөгөөр урамшуулжээ.

Ч.БОЛОР

Тэмцээний шилдгүүдийг танилцуулья:

Залуучуудын УАШ ГОЁ КАП тэмцээний Шилдэг тэгш тоглогч "Монти" баг С.Пүрэвжаргал, "Булган Сэлэнгэ пресс" баг Д.Даваасамбуу

Залуучуудын УАШ ГОЁ КАП тэмцээний шилдэг довтлогч "Эрчим" баг Г.Энхнаран, "Хасу Мегастарс" баг Э.Алтангэрэл

Залуучуудын УАШ ГОЁ КАП тэмцээний шилдэг холбогч "Эрчим" баг Г.Гандолгор, "Алтайн барс" баг Г.Ууганбаяр

Залуучуудын УАШ ГОЁ КАП тэмцээний шилдэг хамгаалагч "Хасу Мегастарс" баг Л.Хүсэлт, "Монти" баг М.Санчирмаа

Залуучуудын УАШ ГОЁ КАП тэмцээний шилдэг давуулагч "Хасу Мегастарс" Г.Хандсүрэн, "Алтайн барс" Б.Алтансүх

Залуучуудын УАШ ГОЁ КАП тэмцээний шилдэг дасгалжуулагчаар "Монти" баг ОУХМ Б.Хэрлэн, "Алтайн барс" баг спортын мастер А.Мөнхбаяр.

Гэрэл зургийг Монголын волейлболын холбоо (Mongolian Volleyball Association)

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж