М.Уламбадрах яамны ажилтан болжээ

Хуучирсан мэдээ: 2014.09.24-нд нийтлэгдсэн

М.Уламбадрах яамны ажилтан болжээ

NTV телевизийн захирал, Монголын Телевизүүдийн Холбооны гүйцэтгэх захирал гээд цол гуншин олонтой хэвлэлийн салбарын залуу удирдагчдын нэг Мархаахүүгийн Уламбадрах төрд зүтгэхээр болжээ. Тэрбээр саяхнаас Гадаад харилцааны яамны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсийн даргаар ажиллаж эхэлсэн байна. М.Уламбадрах нь  япон судлаач мэргэжилтэй болохоор гадаад харилцаа түүний хувьд танил салбар.

Тэрбээр  ГХДС-ийн Дорно дахины тэнхим,  Япон улсын Васэдагийн их сургуульд суралцаж төгссөн юм. Түүнчлэн тэрбээр Япон улсын Тохокү их сургуулийг мэдээллийн технологийн чиглэлээр төгссөн байна.

А.ШАРХҮҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж