
Шүүгч Порт Элизабетын өмнө уулзахдаа Хилтон тайван байсан гэж түүний хэвлэлийн түнш “ETV” “CNN” агентлагт ярьсан байна. Роверо Хилтоны чөлөөт зурагчин гэж Хилтоны хэвлэлийн төлөөлөгч Ланс Уиттен “CNN”-д тайлбарлажээ. Тэгээд “энэ бол үйл ойлголцол байсан бөгөөд Хилтон өөрөө биш, харин түүнтэй цуг явж байсан хүн марихуана биедээ авч явж байсан байна. Өмнөд Африкийн эрх баригчид Парис Хилтоныг андуурч баривчилсандаа уучлал гуйсан, Парис энэ явдалтай ямар ч хамаагүй” гэж ярьжээ.
Цагдаа нар стадионы гадаа зогсож байсан хоёр эмэгтэй дотогш ороход тэдний биенээс хар тамхины хүчтэй үнэр үнэртэхийг ажиглаад тэдний хойноос очсон гэнэ. Хилтон, Роверо нар стадионы гадна тамхи татаад, марихуана тамхиа шалан дээр хаяад стадионруу орсон байна. Тэднийг стадион дотор байхад нь саатуулсан бөгөөд бие хамгаалагчаас нь татаагүй байсан өөр нэг тамхийг цагдаа нар хурааж авсан байна.
Т.Бадрах