22 товчоон дахь малын худалдааг эмхэлжээ

Хуучирсан мэдээ: 2010.07.03-нд нийтлэгдсэн

22 товчоон дахь малын худалдааг эмхэлжээ

Наадам дөхөхөөр хотын эргэн тойронд хонь, ямаагаар дүүрч, нэг талд шинэ шөл уух гэсэн наадамчдын эрэлт хэрэгцээ, нөгөө талд малынхаа буян хишгийг хүртэж хэдэн төгрөгтэй болох гэсэн малчдын эрэлт хоёр сүүлийн жилүүдэд эмх цэгцгүй байдлыг үүсгэдэг..Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Л. Болд баруун зүгийн аймгуудаас ирсэн тууварчид малчидтай уулзан, наадмын үеэр мал, мах оруулах талаар зохион байгуулалт хийжээ. Ингэхдээ 22-ын товчооны цаахна байрлах иргэн н.Эрдэнэчимэгийн мэдлийн таван га газар бүхий хашаанд малыг бөөгнөрүүлж, зарж борлуулахаар тохиролцсон байна. Засаг даргын энэ шийдвэр гарснаар малын худалдаа эмх цэгцтэй болохын дээр мөн 22-ын товчоо орчмын газарт ариун цэвэр, халдваргүйтлийн дэглэм сахих боломж бүрдэж байгаа юм. Мөн нийслэлийн худалдан авагчид шөлний хонио тэндээс сонгож болох бөгөөд малчид ч тууж ирсэн малаа дарамт шахалтгүйгээр борлуулахаар болж байна. Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн удирдлага “Хархорин” захын гадаа гар дээрээс наймаа хийдэг 60 гаруй иргэнийг тус  захын удирдлагуудтай ярилцаж,  зах дотор худалдаа эрхлүүлэхээр тохирсон байна.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж