НҮБ-ын Хүн амын сангийн Санхүү, техникийн дэмжлэгтэйгээр НХХЯ, МУИС-ийн Хүн амын сургалт, судалгааны төв, Удирдлагын академийн Боловсрол, нийгмийн удирдлагын сургуулийн багш нар хамтран энэ сарын 12-нд Олон улсын хүүхдийн Найрамдал төвд “Монгол Улс дахь хүн ам, хөгжлийн асуудал” сэдэвт сургалт семинар зохион байгуулах аж. Энэ сургалтад сэтгүүлчдийг хамруулж байгаа бөгөөд хүн ам зүй, хүн амын хөгжлийн талаарх мэдээ, сурвалжлага, нийтлэл бэлтгэхдээ хүн амын талаарх тоо мэдээлэл, онолыг зөв ашиглах чадавхийг бэхжүүлэхэд чиглэгдэх юм байна.
1970-аад оноос эхэлсэн хүн амын насны төрөлтийн бууралтын нөлөөгөөр хүн ам зүйн ачаалал буурч, хөдөлмөрийн насны хүн ам болон нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн тоо хамгийн их байх үе буюу “Хүн ам зүйн цонх”-ны үе эхлээд байна. Энэхүү хүн ам зүйн тааламжтай үеийг улс орны хөгжлийг хурдасгах, хүн амын өсөлтийг дэмжих олон боломж бий болдог аж. Манай улсад энэ үе ойрын 20-иод жил үргэлжлэх бөгөөд үүний дараа хүн ам насжих үйл явц эрчимжих гэнэ.Үүнтэй холбоотой нэг талаас хүн ам зүйн цонхны үеийг үр бүтээлтэй ашиглах, насжилтын улмаас нийгэм, эдийн засагт бий болох ачааллыг одооноос шийдэх шаардлага гарч байгаа учир иргэдэд энэ талын зөв мэдээлэл, ойлголттой болгох зорилготой аж.
Х.Хангал