Эх оронч Монгол хvvхдийн “Хєх цэрэг” аялал маргааш өндөрлөнө. Аялалын турш “Монголын Лектор Тєв”-өөс амьдрах чадварын сургалт, уламжлалт зан vйлийн сургалт, хувь хvний хөгжлийн сургалт, бие бялдрын хvмvvжил олгох сургалт, гоо зvйн сургалт зэрэг шилдэг сургалтуудаа явуулж, эх орны ирээдvй болсон хvvхэд залуучуудаа зөв хvн болон төлөвшихөд нь голлон анхаарсан юм. Аялалын турш Цончинболдог, Гvн галуутай, Багануурын уурхай, Хар зvрхний Хєх нуур, Хангал нуур, Балдан Бравин хийд, Єглєгчийн хэрэм, Биндэрийн овоо, Дэлvvн болдог, Дондогдуламын музей, Ононгийн шугуй, Боорчийн тал, Линбао онгоц, Мєрєнгийн хадны сvг зураг, Аварга рашаан, Мянган євєлжєєт, Тоонот уул зэрэг байгалийн vзэсгэлэнт газруудаар аяласан. Өнөөдөр “Хөх цэрэг” аялалын ес дэхь өдөр “Шри Шри“ төвийн тэргүүн Ц.Саранцэцэг багштай уулзаж “Амьдрах чадварын” лекц сонсоно. Мөн Монголын нууц товчоогоор “АХА” тэмцээн зохион байгуулж, “Хөх цэрэг” аялалын нийт багш нарын нэгдсэн урлагийн тоглолт, аялалын турш зохион байгуулагдсан тэмцээнvvдэд амжилттай оролцсон аялагч, баг хамт олонд шагнал дурсгалын зvйл гардуулан “Хєх цэрэг ” аялалын шилдэг багийг шалгаруулна. Аялал арав дахь өдрөө буюу маргааш Улаанбаатар хотод тусгай хөтөлбөрөөр хаалтаа хийн өндөрлөнө.
Г.Даша