Мягмар гариг буюу есдүгээр сарын 23-ны өдрийн твиттер мэдээллийг хүргэж байна.
Мөнхбат ᠮᠦᠩᠬᠡᠪᠠᠲᠤ @mnxbat Монголчууд арай л дэндүү бна. #iPhone6 2 сая 400 гаар худалдаад бхдаа яахавдээ. Үйлдвэрээсээ 649$ оор зарагдаж байгаа утасыг…
Bayarmagnai.B @magnai21 Дугаарын хязгаарлалтыг 8:00-20:00 болгомоор байгаа юм. Үүнийг хэрэгжтэл, эсвэл үүнд анхаарал хандуултал өдөр бүр жиргэнэ. 🙂 @ubcitycouncil
@art_radnaa Канадын метроны орох мөнгөний төхөөрөмж нь эвдэрсэн байсан тул…
БЛОГИЙН МЭДЭЭЛЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.
ДҮРДЭГ ЦАЙ ЭРҮҮЛ МЭНДЭД ХОРТОЙ
Цаасан уутанд савласан хямд үнэтэй дүрдэг цай амт муутайгаас гадна эрүүл мэндэд хортой аж. Дербигийн их сургуулийн шинжээч эрдэмтэд янз бүрийн савлагаатай цайны чанарт дүн шинжилгээ хийгээд хамгийн хортой цай нэг удаагийн дүрдэг савлагаатай уутанд агуулагддаг гэж мэдэгджээ.
Учир юунд вэ гэвэл, хямд үнэтэй цай дэндүү их фторын нэгдлүүдтэй бөгөөд үйлдвэрлэгчид нь үүнийг савлагаан дээр нь тэмдэглэж өгдөггүй байна. Ийнхүү хүн цайтай хамт их хэмжээний фтор хэрэглэж байгаа гэдгээ мэдэхгүй үлдэнэ. Эрдэмтдийн шалгасан дээжүүдэд фторын агууламж хэвийн хэмжээнээс хэд дахин их байжээ.
Фторыг их хэмжээгээр хэрэглэвэл бие махбодод янз бүрийн асуудал үүсдэг билээ. Фтор хэтэрснээр хүний яс сийрэгжиж, шүд үйрч унах аюултай. Фторын илүүдэл болсон анхны шинж тэмдэг бол шүд хар өнгийн толботой болох явдал гэнэ.
Киноны хөгжим сэтгэлзүйд ер бусын нөлөөлдөг
Киноны хөгжим тухайн киног ойлгоход хамгийн чухал нөлөө үзүүлдэг тухай нэгэн судалгаанд өгүүлжээ. Кино урлагийн түүхэн дэх эхэн үеийн кинонууд бүгд дуугүй бүтээгдэж байсан бөгөөд энэ үед үзэгчдийн киног хүлээж авах, мөн ойлгох явдал нь дутуу дулимаг байснаас хүмүүс дуугүй киног үзэх хүмүүс эрс багассан юм. Иймээс кино бүтээгчид киног хэрхэн сонирхолтой болгож хүмүүсийн анхаарлыг татах тухай маш олон оролдлогуудыг хийж үзсээр байв.
Харин түүний дараа үед гарч байсан кинонуудын ая нь ихэвчлэн төгөлдөр хуур, найрал дуучдын дуунууд л явж эхэлсэн зарим кинонууд нь бүтэн тэр чигтээ симфони оркестр явах нь элбэг байв. Үзэгчдийн хүлээж авах байдал бага зэрэг нэмэгдэж кино урлагийг хүлээн авч, ойлгож эхэлсэн ч энэ бүхэн кино бүтээгчдэд хангалтгүй санагдсан юм. Үзэгчдийг хэрхэн алмайруулж кинонд автуулах вэ гэсэн бодол тухайн цаг үеийн бүхий л кино бүтээгчдийн толгойн өвчин болсоор байлаа.
1975 онд хийгдсэн “Jaws” кино гарснаар улиг болсон киноны хөгжмийг эрс шинэчилж, кино үзэгчдийн хүртэхүйд хүчтэй нөлөөлж эхэлсэн юм. Энэхүү кинонд зөвхөн хоосон далайн дүрс л харагдах бөгөөд киноны аянд айдас төрүүлэм аймшигтай дуу явдаг (Тухайн үедээ анхдагч нь юм). Энэ киног үзсэн хүмүүсийн санаанд тухайн киноны үйл явдлаас илүү ая нь илүү хоногшиж үлдсэн байдаг.
Киноны ая хүний ой санамжинд хэрхэн нөлөөлж буй тухай сэтгэлзүйн үзэгдлийг судалсан бөгөөд хүний ой санамжинд ямар ч кино үзсэн үйл явдлаас үл хамааран тухайн киноны ая хамгийн түрүүнд хоногшиж үлддэг байна.
Сэтгэл судлаач Бертолд Хокнероор удирдуулсан судалгааны багийн хамгийн сүүлд явуулсан киноны хөгжим бидний хүртэхүйд хэрхэн нөлөөлдөг талаар судалгаагаар кино үзээд дууссаны дараа хүмүүсийн сэтгэлд хамгийн тод үлдсэн зүйл бол тухайн дүр болон үйл явдлыг илэрхийлсэн киноны хөгжим байсан нь тогтоогджээ. Тэрбээр нийт 28 киноны хэсгийг сайн дурын туршигдагчдад үзүүлэхэд аймшигийн ая явж байсан киноны бүх үйл явдлыг санахын зэрэгцээ дүрүүдэд өндөр үнэлгээ өгч байсан бол мелодрам ая зонхилсон киноны үйл явдлыг бүхэлд санахгүй байсан ба дүрүүдийг сөрөг талаас нь үнэлж дүгнэсэн байжээ.
Л. Сарангэрэл
НОЙРНЫ БИОЛОГИЙН ЦАГ
-Оройны 21 – 23 цаг: Энэ цагуудад хүний биенээс хэрэгцээгүй хорт бодисууд гадагшилж байдаг. Оройны 21 цагийн үед хүн тайван амгалан хэвтэх, суух юм уу,намуухан хөгжим сонсох хэрэгтэй. Хэрэв чи энэ цагийг аяга тавгаа угаах, эсвэл хүүхдүүдээ асрах мэтэд зориулан завгүй бөгөөд сандруу өнгөрүүлвэл энэ нь өдрийн туршид чиний биед цугларсан хорт бодисууд тэндээ хуримтлагдахад нөлөөлнө.
-Оройн 23 цагаас –Шөнийн 01 цаг: Яг энэ үед элэг өөрөөсөө хорт бодисыг гадагшлуулдаг. Гэхдээ зөвхөн “эзэн бие” нь гүн нойрондоо автаж байвал…
-Шөнийн 01 – 03 цаг: Харин энэ үед цөс цэвэрлэгддэг. Мөн л гүн нойрон дунд л цэвэрлэх процес явагдана.
-Үүрийн 03 – 05 цаг: Үүрийн энэ үеэр уушги өөрийгөө цэвэрлэдэг юм. Тиймээс яг 03-05 цагийн хооронд хүн нойрондоо бага зэрэг ханиалгах нь бий. Энэ нь хэвийн үзэгдэл учраас, үүнээс болж ханиадны эм уух хэрэггүй.
-Өглөөний 05 – 07 цаг: Бүдүүн гэдэсний цэвэрлэгдэх цаг. Энэ үеэр хүндээр бие засч гэдсээ хоосолвол сайн.
Өглөөний 07 – 09 цаг: Энэ үеэр нарийн гэдэс нь шим тэжээлийг боловсруулдаг. Тиймээс үүнээс өмнө өглөөний цайгаа уусан байвал сайн. Өвчтэй хүмүүс өглөөний 6:30-аас өмнө өглөөний цайгаа уух хэрэгтэй. Харин биеийнхээ жинг хадгалахыг хүсч байгаа бүсгүйчүүдэд 7:30 минут илүү ашигтай.
ЦАХИМ БОЛЖМОР