Лхагваа ба түүний найзууд

Хуучирсан мэдээ: 2010.07.03-нд нийтлэгдсэн

Лхагваа ба түүний найзууд


Соёлын төв өргөөнд маргааш 18.00 цагт “Харанга” хамтлагийн Х.Лхагваа рок, попын залуу хамтлагуудтай хамтарсан “Найзуудаа нааш ир” амьд хөгжмийн наадам болно. Залуусыг амьд хөгжмийн дор нэгэн үдэш доргиох тус наадамд “Нисванис”, “The Lemons”,  “A-Sound”,  “Fire”, альтернатив дуучин Отгоо, дуучин Солонго нар оролцон амьд хөгжмийг мэдрүүлэх юм байна. Жил болгон уламжлал болгон зохион байгуулж байхаар төлөвлөөд байгаа тус наадмын дүрс, видео зохион байгуулалтыг “Lemon”  студи, хөгжмийн дуугаралт дээр  “New Star” студи нар  хамтран ажиллажээ. Урлагт насны ялгаа байхгүй бүгд найзууд байдаг учраас тэд наадмаа “Найзуудаа нааш ир” хэмээн  нэрлэжээ. Залуу хамтлаг, дуучид, уран бүтээлчид ахмад үетэйгээ нягт холбоотой байгаагаа харуулах, урлагийн нэг тогоонд нэг зүйлийн төлөө эвсэг зүтгэн, хамтдаа орчин үеийн урлагийг хөгжүүлэхэд нөлөө болох үүднээс энэхүү “Харанга”-ын Лхагваад хүндэтгэл үзүүлэх, амьд хөгжмийн наадмыг зохион байгуулж байгаа ажээ. Тус наадам соёлын төв өргөөнд ганцхан удаа болох ба тоглолтын тасалбар суудлаасаа хамааран арван  мянга, долоон мянгаар Соёлын төр өргөөний касс, 1950 утсаар зарагдаж байна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж