DJ нар хотын гэрэлтүүлгийн төлөө нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2010.07.03-нд нийтлэгдсэн

DJ нар хотын гэрэлтүүлгийн төлөө нэгдлээ

“Сайхан сэтгэлт гэрэлт ирээдүй”
ТББ-аас маргааш буюу долдугаар сарын
4-нд 19.00 цагт “UB Palace”-ын  Open Air-т  “Гэрэлт ирээдүй-DJ
фестиваль” зохион байгуулахаар болжээ.

Гэрэлт ирээдүй рүү алхаж буй шинэ үеийн хөгжмийн хэмнэлд доргих залууст нэгэн өдрийг доргио өнгөрөөхийн зэрэгцээ нийслэл хотдоо хөрөнгө оруулалт хийх боломж олдох нь ээ. Учир нь DJ нарын тоглолтын тэрхүү өдрийн орлогыг хотын гэрэлтүүлэгт хувь нэмэр болгон хандивлах юм байна. Ингэснээр залуус гэрэлт хотод гэрэлт ирээдүйн төлөө тэмүүлэх урам орох ажээ. Монголын хамгийн шилдэг 24 DJ цугларч хотын залууст хөгжмийн дуугаралтын гайхамшигийг мэдрүүлэх гэнэ. Их хотыг доргиох тэр үдэш фестивальд DJ Shady, DJ Boogii, DJ Bonze, DJ Zoloo, DJ Goti, Face club, DJ Muugii, Mass club, DJ Hosoo, Metropolis club, DJ Ganaa, DJ Amaraa, DJ Erhemee, DJ Zaya, DJZero, DJ Chinba нар болон Германы  DJ Сonsiluim, Италийн DJ Paolo, ОХУ-ын DJ Max, Английн DJ James нар оролцон  А-sound, Outlaw, Oppozit, Gee, Агиймаа зэрэг хамтлаг дуучид ая дуугаа өргөх бөгөөд хүрэлцэн ирсэн залуустаа зориулан “Монгол модель” агентлагийн загвар өмсөгчид болон циркчид  сонирхолтой үзүүлбэрүүдээр бэлэг барих юм байна.  Мөн DJ OG энэхүү цугларалтанд оролцож шоун дээр 30 минутын track хийж залуусыг доргиох гэдгээ амлалаа. Таны авсан 3000 төгрөгний такс Улаанбаатар хотыг гэрэлтүүлнэ.
Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж