Эрэгтэй сагсчид Йорданы багийг хожлоо

Хуучирсан мэдээ: 2014.09.23-нд нийтлэгдсэн

Эрэгтэй сагсчид Йорданы багийг хожлоо

Азийн наадмын сагсан бөмбөгийн тэмцээний хоёрдугаар тойргийн тоглолт өнөөдрөөс эхэллээ. Монгол Улсын шигшээ баг хэсгийн эхний тоглолтоо Йорданы багийн эсрэг хийж, 83:74-ийн  харьцаагаар хожлоо. Маргааш манай баг БНСУ-ын багтай тоглоно.

Дөрвөн жилд нэг удаа болдог Азийн наадмын сагсан бөмбөгийн тэмцээнд 16 улсын баг өрсөлдөж байгаагаас урьдчилсан шатны "А", "В" хэсэгт Монгол, ХонгКонг, Кувейт, Мальдив БНУ Казахстан, Энэтхэг болон Саудын Араб, Палестин зэрэг найман улсын шигшээ багтсан. Эндээс "А" хэсгээс Монгол, Кувейт, "В" хэсгээс Энэтхэг, Казахстан улсын шигшээ багууд хоёрдугаар тойрогт шалгарсан юм.

Монгол Улсын шигшээ баг хэсэгтээ хоёрдугаар байраар шалгарахдаа ХонгКонг (86-77), Мальдивыг (112-54) хожиж, Кувейтэд 81-82-ын харьцаагаар хожигдсон юм.

Хоёрдугаар тойргийн "D" хэсэгт БНСУ, Йордан болон Монгол Улсын баг багтсан бөгөөд өнөөдөр хэсгийн эхний тоглолт боллоо. Монгол-Йорданы тоглолт Инчён хотын Самсан спортын ордонд болж, 83:74 харьцаагаар манай багийн ялалтаар өндөрлөлөө.

Маргааш манай баг хэсгийн хоёр дахь тоглолтоо талбайн эзэн БНСУ-ын багийн эсрэг хийх юм. 

 

Урьдчилсан шатны "А" хэсэг:

09.20 Монгол-Хонг Конг 86:77,                        

09.21 Мальдив БНУ- Монгол 54:112

09.23  Кувейт – Монгол 82-81

Хоёрдугаар тойргийн "D" хэсэг:

09.23 Йордан-Монгол 74:83

09.24  Монгол – БНСУ (Улаанбаатарын цагаар 17.30)

09.25 БНСУ-Йордан

 

Монгол Улсын багийн бүрэлдэхүүнийг танилцуулья:

Эрэгтэй: Б.Билгүүн, Т.Санчир, Г.Баттөр, Б.Одбаяр, Д.Дэлгэрням, О.Сэргэлэн, М.Бадрах, Ц.Азбаяр, Б.Мөнхболд, М.Отгонмөнх, О.Ууганбаяр, Ш.Сэдбазар.

Эмэгтэй: Б.Хос-Эрдэнэ, О.Болортуяа, Б.Солонго, Г.Золзаяа, Д.Ганзул, Ж.Мөнхсувд, Г.Энхдэлгэр, З.Цолмон, Г.Баярцэцэг, Б.Алтанзаяа, И.Долгор.

Ерөнхий дасгалжуулагч – О.Баярцогт, туслах дасгалжуулагч – Амаржаргал

 

Азийн наадмын албан ёсны сайт http://www.incheon2014ag.org.

Азийн наадмын мэдээллийг Азийн наадам: Инчён-2014 цэсэнд ЭНД ДАРЖ авна уу.

Ч.БОЛОР

Гэрэл зургийг Б.ХАРЦАГА.

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж