Марадонагийн тоглолтын өмнөх шүтлэг

Хуучирсан мэдээ: 2010.07.03-нд нийтлэгдсэн

Марадонагийн тоглолтын өмнөх шүтлэг

Хөлбөмбөгийн багийн дасгалжуулагчид тоглолтын өмнө эсрэг багаа судалж, түүнд тохирсон сөрөг стратеги хэрэглэдэг. Тэгвэл Аргентины хөлбөмбөгийн багийн дасгалжуулагч Диего Марадона дан ганц стратегид найддаггүй, мөн өөрийн өвөрмөц итгэл үнэмшил, шүтлэгт найддаг. Энэ удаагийн Дэлхийн аваргын цомоор тэр өөрийн бүхий л өвөрмөц бишрэл шүтлэгүүдийг гаргажээ. Тэрээр гялалзсан саарал өнгийн костюм байнга өмсч, сарнай хатгаж, гартаа хоёр цаг зэрэг зүүж байсныг хөлбөг сонирхогчид харсан биз ээ. Эдгээрээс гадна Диегод аз авчирдаг өөр нэг зүйл нь өөрийн дуртай хамтлагийн дууг тоглолтын өмнө сонсох явдал гэж тэр үздэг гэж Аргентины хэвлэлүүдэд бичиж байна. Тэр дундаа “La Konga” хамтлагийн орчуулбал Акул буюу аварга махчин загас хэмээх  “La cabaсa” хэмээх дуунд тэр дуртай гэнэ. Улаанбаатарын цагаар өнөөдөр оройны 22 цагт Аргентины баг Германы багийн эсрэг тоглох болно. Ялсан нь шөвгийн дөрөвт үлдэж ялагдсан нь хасагдах болно. Германы баг энэ дэлхийн аваргад одтой тоглож байгаа багуудын нэг тул тэднийг хожихын тулд Аргентины баг өнөө орой “La cabaсa”-г өмнөхөөсөө илүү чанга тавьж сонсох хэрэгтэй бололтой.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж