Олон улсын атомын энергийн агентлагийн Ерөнхий бага хурлын 58 дугаар чуулган өчигдөр Австрийн нийслэл Вена хотноо эхлэв. Монгол Улс 1973 онд ОУАЭА-ийн гишүүн болсон бөгөөд Ерөнхий бага хурлын тус чуулганд манай улсаас Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр тэргүүтэй төлөөлөгчид оролцож байгаа аж.
Дэлхийн 30 оронд 437 цөмийн эрчим хүчний реактор ажиллаж байгаа ба шинээр 7 реактор барьж байгаа ажээ. Сүүлмийн үед Азийн орнуудад цөмийн реактор барих болсон байна. Цөмийн эрчим хүчний реакторууд нь дэлхийн цахилгааны хэрэглээний 11 хувийг гаргадаг байна. Үүнтэй зэрэгцээнд цөмийн аюулгүй байдлыг хангах асуудал чухлаар тавигдаж байгааг энэ чуулганаар хөнджээ.
О.САР