“Улс төрд шинэ манлайлагч” төслийн хоёрдугаар шатны шалгаруулалт орон даяар явагдлаа. Төслийн II шатанд 327 оролцогч “Надад шийдэл байна” сэдвээр өөрсдийн санаа санаачилгаа шийдэл болгон танилцуулсан. Шалгаруулалт хоёр аймаг, таван дүүрэг болон онлайнаар явагдаж 327 шийдлээс шилдэг 90 шийдэл шалгарч дараагийн шатанд оролцох оролцогчдын нэрс тодорлоо. Шинэ санаа, залуусын оролцоо уриатай “Улс төрд шинэ манлайлагч” төслийн II шатанд тэнцсэн оролцогчдын нэрсийг танилцуулж байна.