Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй төлөөлөгчид НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 69 дүгээр чуулганд оролцохоор энэ сарын 20-ны өдөр буюу бямба гаригт Улаанбаатараас мордсон.
Тэгвэл энэхүү чуулганд Хүн амын хөгжил нийгмийн хамгаалын сайд С.Эрдэнэ “вант улс”-ынхаа төлөөлөгчдийг дагуулаад явсан бололтой. Түүнийг Баянгол дүүргийн өөрийн “вант улс” болгосон гэж шүүмжилдэг билээ. Ах, дүү хамаатан, саднаараа тус дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газарт ажиллуулдаг болсон төдийгүй тэр бүү хэл сургууль, цэцэрлэгийн үйлчилгээний ажилчныг хүртэл түүний сонголтоор тавьдаг болсон гэх жиг жуг байдаг. Тэгвэл айлчлалын бүрэлдэхүүнд түүний төрсөн охин Э.Содгэрэл болон БГД-ийн ИТХ-ын дарга Д.Дэлгэрбат нар багтаж, багийн зургаа татуулаад фейсбүүкдээ тавьсан нь шуугиан дэгдээгээд байна.
Л.ХАЛИУ