Австралийн New England Их сургуулийн төлөөлөгчидтэй уулзав

Хуучирсан мэдээ: 2014.09.23-нд нийтлэгдсэн

Австралийн New England Их сургуулийн төлөөлөгчидтэй уулзав

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Австралийн New England  Их сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав


УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр Австралийн New England Их Сургуулийн профессор ноён Майкл Стакей, хатагтай Габрилл Ролан, доктор профессор Аманда Кэннэди, доктор профессор Жакие  Су нарыг Төрийн ордонд хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан ноён Майкл Стакей, хатагтай Габрилл Ролан, Аманда Кэннэди, Жакие  Су нарыг хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд, Австрали-Монголын харилцаа, ялангуяа боловсролын салбарт  түлхүү анхаарч ажиллах  талаар санал солилцсон юм.


Монгол Улс Австрали Улстай боловсролын салбарт 20 гаруй жил хамтран ажиллаж, энэ хугацаанд 400 гаруй хүн мастер, докторын зэрэг хамгаалсан байна. Австралийн New England Их Сургуулийн профессор ноён Майкл Стакей онлайн сургалтыг дэлгэрүүлж, боловсролын системийг орчин үеийн шийдэлд хүргэх саналуудыг тавьсан юм.

 

Б.БАТ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж