Замын цагдаагийн газраас гаргасан судалгаагаар он гарсаар зам тээврийн ослоор 482 хүн гэмтэж бэртсэн бол 13 хүн амь насаа алджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 52.5 хувиар өссөн үзүүлэлт юм. Зөвхөн өнгөрсөн хоёрдугаар сард л гэхэд есөн хүн нас барж, 225 хүн хүнд, хөнгөн хэлбэрээр гэмтэж бэртсэн байна. Харин эд материалын хохиролтой осол 33,5 хувиар буурсан байна. Мөн өнгөрсөн хоёрдугаар сард Замын цагдаагийн газар зам тээврийн ослын 2714 дуудлага хүлээн авсан бөгөөд энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8 хувиар өсчээ. Үүнээс хүн гэмтсэн осол 197, эд материалын хохиролтой зам тээврийн осол 345 бүртгэгдсэн байна.
Гудамж замын хяналт шалгалтаар хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн зөрчил нийслэлийн хэмжээнд 54514 тохиолдлыг илрүүлэн ажилласны 1075 нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил байжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 1872 жолоочийг саатуулж, учирч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж чаджээ.
П.Мөрөн