Аливаа аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа өргөжин тэлэх хирээр түүнийг даган шууд болон шууд бусаар учирч болох бодит эрсдэлүүд нэмэгдэх тал бий. Энэ үед даатгалын компаниуд нь тухай бүрт урьдчилсан байдлаар эрсдлийн шинжилгээ дүгнэлтийг хийн өндөр дүнтэй эрсдлийг давхар даатгалд хамруулан харилцагч байгууллагуудын үйл ажиллагааны удаан хугацааны тогтвортой байдлыг найдвартай хангах замаар дэмжлэг болон ажилладаг.
Даатгалын салбартаа тэргүүлэх Бодь Даатгал компани дэлхийдтэргүүлэгч “AXA Group”-ийн AXA Corporate Solutions болон АХА Healthcare Managementкомпаниудтай хамтын ажиллагааны гэрээг үзэглэснээр Монголын даатгалын зах зээлд нэгэн шинэ хуудсыг нээж байгаа билээ.
AXA Group нь мэргэжлийн зааварчилгаа, давхар даатгалын хамгаалалт болон судалгаа , хөгжлийн үйлчилгээгээр хангах замаар Бодь Даатгал компанийн бизнес хөгжлийг дэмжиж ажиллах бөгөөд Бодь Даатгал компани нь AXA Group-ийн дэлхийн хэмжээний томоохон харилцагчдын Монгол дахь албан ёсны түншлэгч нь байна.
AXA Group нь даатгал, тэр дундаа ачаа тээвэр болон агаарын тээврийн даатгал, хөрөнгө оруулалт, эрүүл мэнд, тэтгэврийн сангийн үйл ажиллагаа явуулдаг дэлхийн санхүүгийн томоохон нэгдэл бөгөөд 156улс оронд салбартай, 102 сая харилцагчдадаа санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг байна. Мөн дэлхийнтомоохон корпораци, компаниудын хөрөнгө, хариуцлага, онцгой эрсдэлүүдийг даатгаж, эрсдэлийн удирдлага, даатгалын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг дэлхийн номер 1 даатгалын компани юм.