“iCloud” аппликейшн хакерт өртсөнөөс алдартнуудын тэнд байршуулсан нүцгэн зургууд хулгайд алдагдаж, ээлж дараагаар олон нийтэд ил болсоор байна. Тухайлбал, өчигдөр /IX.21/ дуучин Рианна, жүжигчин Эмбер Хёрд нарын цээж нүцгэн зургууд “4chan”, “Reddit” сайтыг чимжээ. Рианнагийн цээж нүцгэн хоёр зураг дэлгэгдсэн бол Эмбер Хёрдын хувьд 50 гаруй нүцгэн зураг байгаа аж. Эмбер Хёрдын зургууд дунд сүйт залуу Жонни Деппэд зориулсан тусгай мэндчилгээтэй нүцгэн зураг байгааг “TMZ” сайтад мэдээлжээ. Тэднээс гадна өнгөрсөн амралтын өдрүүдээр реалити од Ким Кардашиан, жүжигчин Ванесса Хадженс, Кейт Босворт, хөлбөмбөгч Хоуп Соло нарын нүцгэн зураг олны нүдийг хужирласан юм. Нүцгэн зургаа алдсан сайхан бүсгүйчүүдийн нэрс үүгээр дуусахгүй юм. Тухайлбал, жүжигчин Хейден Панеттьер, Женнифер Лоуренс, дуучин Аврил Лавин, загвар зохион бүтээгч Мэри-Кейт Олсон, модель Кейт Аптон, Кара Делевинь, Жессика Браун Финдлей нар нүцгээ зургаа алджээ. Алдартнуудын нүцгэн зургууд хулгайлагдсан хэрэгт жүжигчин Габриэль Юнион АНУ-ын Холбооны мөрдөх товчоонд хандаад байгаа аж.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Dailymail.co.uk