Ажилчдыг тань юу идэвхижүүлдэг вэ?

Хуучирсан мэдээ: 2014.09.22-нд нийтлэгдсэн

Ажилчдыг тань юу идэвхижүүлдэг вэ?

Зарим ажилчдаа ямар хүлээлттэй байдгийг нь мэддэг ч бай, тэднийг энгийн аргаар шалгаж байгаарай.

Шатахуун түгээх станцуудын маш олон кассын ажилтнуудыг би харж байсан. Тэдний ихэнх нь цонхны дэргэд суугаад харилцагчдын мөнгийг авдаг. Тэд ихэнхдээ утсаар ярьж байхдаа эсвэл хамтран ажиллагчтайгаа ярилцаж байхдаа бохь зажилдаг. Харилцагчид гүйлгээ хийсний эцэст талархал илэрхийлэхдээ энгийн хариулт хэлдэг эсвэл аман дотроо бувтнадаг. Энэ төрлийн зан төлөв бол үйлчилгээнд чиглэсэн зан төлөв биш юм.

Асуух ёстой асуулт юу вэ гэвэл “Тэд таны хүлээлтийн дагуу ажиллахад тэднийг үнэ цэнэтэй урамшуулж чадаж байна уу? Учир нь ажилчид таны хүлээлтийг ойлгож, ажиллах чадвартай байна гэдэг тэд тэгж ажиллана гэсэн үг биш юм. Ажилчдаа зөв зүйл хийлгэхийн тулд тасралтгүй дэмжиж, хүчилж байх хэрэгтэй. Зарим бизнес эзэд болон менежерүүд “Ажилчид цалин авдаг. Энэ бол тэдэнд хэрэгтэй байгаа бүхий л эерэг дэмжлэг” гэсэн хандлагатай байдаг. Энэ төрлийн сэтгэлгээ харалган төдийгүй үл тоомсорлож байгаа хэрэг. Танай ажилчид өөрсдийг нь үнэлэх урамшууллыг үргэлж авч байх хэрэгтэй.

Та ажилчдаа идэвхижүүлж чадаггүй нь үнэн бол тэд өөрсдийгөө идэвхижүүлэх ёстой. Гэхдээ та бизнес эрхлэгч, менежерийн хувьд тэднээс хүлээж байгаа хүлээлтэндээ хүрэхийн тулд өөрөө өөрсдийгөө идэвхижүүлэх ажилчдын зөв орчинг бүрдүүлж чадна. Үүнийг хийхийн тулд ажилчдыг тань юу идэвхижүүлдэг болохыг олж мэдэх хэрэгтэй.

Судалгааны олон дахин харагдаж байгаа үр дүнгээс үзвэл мөнгө бол 16-40 настай хүмүүсийн хувьд топ идэвхижүүлэгч биш болохыг харуулдаг. Судалгааны үр дүнгээс дараах жагсаалт гарчээ:

  • Ажлыг нь шагнах
  • Сайн хийсэн ажлыг нь үнэлэх
  • Ажилчид өөрсдийн ажлын үүрэг хариуцлагыг хэрэгжүүлэхэдбие даасан байдлыг мэдрүүлэх гэх мэт үр дүн гарчээ.

Мөнгө жагсаалтын дунд хавиар л жагссан байна.

Ажилчдыг тань юу идэвхижүүлдэг болохыг та хэрхэн олж мэдэж байна вэ?

Тэднээс асуу. Ажилчдынхаа юу бодож, мэдэрч байгааг харилцаагаар олж мэд. Ажилчин бүртэйгээ суугаад, ажлынхаа юунд нь дуртай болохыг асуу. Тэд харилцагчидтайгаа харилцаж байхдаа ямар мэдрэмж, сэтгэгдэлтэй байдаг талаар нь, сайн хийсэн ажлаа хэрхэн үнэлүүлэх дуртай байдгийг нь асуу.

Тэдний өгч байгаа хариулт амьдралын нөхцөл байдлаас нь шалтгаалаад өөр өөр байх боломжтой гэдгийг санаарай. Зарим сард нь өөрийгөө таниулах, үнэлүүлэх, зарим сард нь мөнгөний хэрэгцээтэй ч байж болох юм. Түүнчлэн алдаа гаргасан үедээ хэрхэн “шийтгэх” талаар нь бас судалгаа, асуулга явуулаарай.

Та тэдний хувийн идэвхижүүлэгчийг олж мэдсэн бол тэднийг чиглүүлэхийн тулд тасралтгүй ашиглаарай. Хамгийн чухал үг бол тогтвортой байдал. Ухаалаг бизнес эрхлэгч, менежерүүд хийх ажлынх нь нэг хэсэг бол эерэг дэмжлэг үзүүлэх гэдгийг мэддэг. Танай ажилчид харилцагчиддаа үйлчлэх зөв аргыг баталгаажуулж эхэлсэн бол хүсэн хүлээж байгаа зан төлөвийг тогтвортой сайшаан магтаж, дэмжиж байгаарай. Ингэснээр та илүү их идэвхитэй, урам зоригтой ажилчидтай болж чадна.

Эх сурвалж: biznetwork.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж