Японы Окинава мужийн өмнөд арлууд дээр "Фэнхуан» гэж нэрлэгдсэн далайн хар шуурга ойртож байгаа учраас шуурганы түгшүүр зарлаад байна.
Японы цаг уурын албанаас сануулснаар далайн давалгаа нь 10 метрийн өндөртэй байх бөгөөд нутгийн хүмүүсийг шаардлагагүй бол гэр орноосоо гарахгүй байхыг уриалжээ. Үер ба газрын нурангийн аюул үүсч магадгүйг ч мөн анхааруулж байна.
"Фэнхуан» нэр нь хятад хэлнээс Галт шувуу хэмээн орчуулагдана. Даваа гаригт шуурга өмнөдын арлуудад орж ирэх ажээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР