Москвад сөрөг хүчин жагсав

Хуучирсан мэдээ: 2014.09.22-нд нийтлэгдсэн

Москвад сөрөг хүчин жагсав

Украины дайны эсрэг “Энх тайвны марш”  ажиллагаанд оролцогч ДАУ-ын талыг дэмжигч.

ИТАР-ТАСС/ Илья Питалев

 

Москвад “Энх тайвны марш” нэртэй жагсаал болов. Жагсаалыг сөрөг хүчнийхэн зохион байгуулжээ. Уг жагсаалд таван мянга гаруй хүн оролцсон бөгөөд Пушкины талбайгаас Сахаровын өргөн чөлөө хүртэл алхсан байна. Тэдний замд Донбассын тусгаар тогтнолыг дэмжигчид тааралдан үе үе үг шөргөлцсөнөөс өөр  хэв журам зөрчигдсөнгүй.

 

Москва хотын захиргаа 50 мянга орчим хүний жагсаал хийхийг зөвшөөрсөн байна. Оросын бусад хотуудад хийгдсэн жагсаалд 20-50 хүн оролцсон тухай цагдаа нар мэдээлжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж