Ашраф Гани Афганистаны ерөнхийлөгчөөр зарлагдав

Хуучирсан мэдээ: 2014.09.22-нд нийтлэгдсэн

Ашраф Гани Афганистаны ерөнхийлөгчөөр зарлагдав

Ашраф Гани Ахмадзай ба Абдулла Абдулла

 

Афганистаны Сонгуулын хороо Сангийн сайд асан Ашраф Гани Ахмадзай ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж зарлав.

 

Бие даасан сонгуулийн комиссийн дарга Ахмад Юсуф Нуристани  сонгуулийн явцад  ноцтой асуудлууд байсан гэдгийн хүлээн зөвшөөрөөд  тэднийг НҮБ-ын шалгалт илрүүлж чадаагүй гэлээ. Комисс ялагчийг заавал зарлах ёстой байсан учраас доктор Ашраф Гани ерөнхийлөгчөөр сонгогдсан гэж зарлаж байна хэмээн тэр мэдэгдэв. Мөн тэрээр сонгуулийн дүнгийн тодорхой тоог хэлээгүй  орхив.

 

Үүний өмнө хоёр  нэр дэвшигч Абдулла Абдулла ба Ашраф Гани Ахмадзай нар афганистаны  үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулах гэрээнд гарын үсгээ зурцгаасан байна. Гэрээний дагуу Гани ерөнхийлөгч болж, Абдулла нь танхмыг хянах үйл ажиллагаа хийдэг тусгай тушаалтай болохоор тохиролцсон байв.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж