Н.Түвшинбаяр, Ө.Дүүрэнбаяр нар алтан медалийн төлөө барилдана

Хуучирсан мэдээ: 2014.09.22-нд нийтлэгдсэн

Н.Түвшинбаяр, Ө.Дүүрэнбаяр нар алтан медалийн төлөө барилдана

17 дахь удаагийн Азийн наадам Инчён хотноо гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр жүдо бөхийн эрэгтэй 90 кг, -100 кг, +100 кг, эмэгтэй -78 кг, +78 кг-ын жингийн барилдаанууд болж, медальтнууд тодорно. Харин маргааш багийн төрлийн тэмцээн явагдаж, жүдо бөхийн тэмцээн өндөрлөх юм.

90 кг Л.Отгонбаатар, -100 кг Н.Түвшинбаяр, +100 кг Ө.Дүүрэнбаяр, -78 кг Б.Мөнхтуяа, +78 О.Жавзмаа нарын жүдочид өрсөлдөж байгаагаас бүгд мөнгөн медалийн төлөө барилдахаар шалгараад байна.

НЭМЭЛТ: 15.00 цаг.

-100 кг-д жинд барилдаж буй Олимпийн алт, мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр Тажикстан, БНСУ, Узбекстаны бөхчүүдийг ялж, мөнгөн медалийн болзол хангалаа. Н.Түвшинбаяр алтан медалийн төлөө Казахстаны Раковтой барилдана.

+ 100 кг-ын жинд барилдаж буй Ө.Дүүрэнбаяр Казахстан, БНСУ-ын бөхчүүдийг ялснаар мөнгөн медалийн болзол хангалаа. Ө.Дүүрэнбаяр алтан медалийн төлөө Японы бөх Ожитани Такэшитэй барилдана.

 

Эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд барилдаж буй Л.Отгонбаатар, эмэгтэйчүүдийн -78 кг-д Б.Мөнхтуяа, +78 О.Жавзмаа нар хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарлаа.


Шигшээ барилдаан Улаанбаатарын цагаар 18.00 цагаас эхэлнэ.

 

Азийн наадмын албан ёсны сайт http://www.incheon2014ag.org.

Азийн наадмын мэдээллийг Азийн наадам: Инчён-2014 цэсэнд ЭНД ДАРЖ авна уу.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж