Microsoft цомхотгол хийлээ

Хуучирсан мэдээ: 2014.09.22-нд нийтлэгдсэн

Microsoft цомхотгол хийлээ

Технологийн томоохон компаниудын нэг Microsoft компани энэ жилд 18 мянган ажилтнаа цомхотгох болсон тухай долдугаар сард мэдэгдэж байсан билээ. Тэгвэл тус компани өнгөрсөн долоо хоногт 2100 ажилтнаа цомхотгосон байна.

Microsoft-ийн бүтцийн шинэчлэлийн хүрээнд ийнхүү цомхотгол хийхээс гадна Nokia компанийн бүтээгдэхүүний нэгжийг нэгтгэх ажил багтаж байгаа ажээ.

Гүйцэтгэх захирал Сатъя Наделла 18 мянган ажлын байрыг танах ажлын эхлэл хэмээн энэхүү цомхотголоо нэрлээд байна.  Сатъя Наделла энэ оны хоёрдугаар сард Microsoft-ийн Гүйцэтгэх захирлын албыг авсан юм.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж