Зүүдээн би эгшиг болгож бүтээсэн
Зүрхээн би аялгуу болгож баярласан
Сэтгэлээн би хөг болгож хадгалсан
Санаашралаан би онгод болгож туурвисан
Дурлалаан би дуу болгож бэлэглэсэн
Дуугаараан би тантай хамт байж чадсан хэмээн Урлагийн гавъяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Бямбабаярын “Эрт буцсан ганганаа” уран бүтээлийн тоглолт энэ сарын 26 буюу ирэх баасан гаригт 19 цагаас “Монгол бөхийн өргөө”-нд ганцхан удаа болох юм байна. Хэзээний зангаргатай дуучдын хоолойн чансааг шалгадаг мэргэжлийн , урт настай дуу бүтээдгээрээ УГЗ Б.Бямбабаяр алдартай. Түүний тоглолтын бас нэг онцлог нь “амьд” тодотголд байгаа аж. Чингис Жагаа , Төрийн шагналт Д.Сосорбарам, уянгын дууны хаан МУГЖ солгой н.Төмөрхуяг гээд жинхэнэ одууд чуулсан “Эрт буцсан ганганаа” энэ намрын хамгийн нүнжигтэй тоглолт болно гэж зохион байгуулагчид нь амалж байна. Тоглолтонд үе үеийн гавьяатууд , шилдэг дуучид оролцож ая дуугаа өргөхөөс гадна хөгжмийн зохиолч өөрөө дуулах юм байна.
М.ЯЛАЛТ