УИХ-ын гишүүн М.Батчимэг Говьсүмбэр аймагт ажиллав

Хуучирсан мэдээ: 2014.09.22-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн М.Батчимэг Говьсүмбэр аймагт ажиллав

УИХ-ын гишүүн М.Батчимэг Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын урилгаар 9 дүгээр сарын 19-20-ны өдрүүдэд Говьсүмбэр аймагт ажиллалаа.


Тэрээр орон нутгийн удирдлагатай уулзалт хийж орон нутгийн ажил амьдралтай танилцахын зэрэгцээ тус аймгийн төрийн алба хаагчдад Монгол Улсын гадаад орчин, дотоод бодлого хийгээд төрийн албаны шинэчлэлийн сэдвээр лекц уншжээ. Олон улсын харилцаанд бодитой өөрчлөлт гарч, Монгол Улсад сорилт, боломжийн аль аль нь зэрэг тулгарч байгаа энэ цаг үед улс төржилтөөс ангид, мэргэшсэн, тогтвортой, ёс зүйтэй төрийн алба буй болгохын чухлыг М.Батчимэг гишүүн онцлов.

М.Батчимэг мөн Говьсүмбэр аймгийн Ардчилсан нам, Нэг Ардчилал клубээс хамтран зохион байгуулсан уузалтад оролцож “Улс төрийн намын тухай хууль” болон намын шинэчлэлийн асуудлаар тус аймгийн намын гишүүдтэй санал солилцсон байна.

 

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж