Хүүхэд дайрсан цагдаад эрүүгийн хэрэг үүсгэжээ

Хуучирсан мэдээ: 2014.09.22-нд нийтлэгдсэн

Хүүхэд дайрсан цагдаад эрүүгийн хэрэг үүсгэжээ

Энэ сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт буюу Таван буудлын зам дээр цагдаагийн автомашин урсгал сөрж явснаас зам хөндлөн гарч явсан 12 настай охины аминд хүрсэн ноцтой осол гарсан билээ. Тухайн үед Сэлэнгэ аймгийн Сайхан сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн жолооч Ц.Ууганбаатар осол гаргасан “Х.Элентра” маркийн 00-23 СЭҮ дугаарын албаны автомашиныг жолоодож явсан байна. Ц.Ууганбаатарт Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж аж.

О.САР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж