Сошиал сайтуудыг хэрэглэгчийн тоогоор тэргүүлэгч Фейсбүүкэд зөвхөн баячуудад зориулсан Netropolitan.club нэртэй тусгай хуудас нээгджээ.
Уг шинэ үйлчилгээ нь 9000 ам.долларын хураамжтай ба баячууд ижил зиндааны хүмүүстэй танилцах, харилцах боломжийг бүрдүүлэхээс гадна энгийн хэрэглэгчдээс ирдэг найзын хүсэлт, элдэв тоглоомын хүсэлт зэргийг огтхон ч харж нервтэхгүй аж.
Зөвхөн баячууд л байх шинэ фейсбүүк дэх дээд зиндааны эрхмүүдийн профайлыг энгийн хэрэглэгчид хальтхан харах ч боломж олдохгүй ба тэнд, энд очсон байна, тэрэнтэй хамт тийм зүйл хийсэн байна гэх мэт мэдээллийг нь энгийн хэрэглэгчид мэдчихдэг байсныг бүрэн хааж чадсан гэнэ.
Тусгай хэрэглэгчээр бүртгүүлэхийн тулд өндөр хураамж төлөхөөс гадна 21 нас хүрсэн байх ёстой. Мөн жинхэнэ нэрээрээ бүртгүүлэхийг шаардах аж.
Т.БИЛГҮҮН