Мэргэжлийн сумо бөхийн 69 дэх аварга М.Даваажаргал япон бүсгүйг заяаныхаа ханиар сонгосон. Тэд хуримаа хийснээс хойш хүү, охинтой болсон бол эхнэр Саяако одоогоор бие давхар гэнэ. Хосууд гурав дахь хүүхдээ өлгийдөж авахаар бэлтгэж байгаа бөгөөд энэ талаараа ихэд нууцалж байгаа аж.
Ж.Мөнхбат аварга япон бэрдээ эхлээд төдийлөн таатай хандаж байгаагүй гэдэг. Харин ач нарыг нь төрүүлснээс хойш “цагаан зээр, бүсгүй хүн хоёр нутаггүй” хэмээн аварга маань холын бэрдээ ихэд хүндэтгэлтэй хандах болсон гэнэ лээ.
М.ЯЛАЛТ