Оргосон сэжигтнүүдийг олоогүй байна

Хуучирсан мэдээ: 2014.09.22-нд нийтлэгдсэн

Оргосон сэжигтнүүдийг олоогүй байна

ШШГЕГ-ын харьяа Хорих 461 дүгээр ангиас есдүгээр сарын 4-нд оргосон хоёр сэжигтэнг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байна. Тахарын албанаас 22-23 настай хоёр оргодолыг 18 хоног эрэн хайж байгаа ч эрлийн ямар нэгэн сэжүүр олдохгүй байгаа аж.

Хоригдогч Э.Вантөмөр, Б.Амарбаясгалан нар нь хулгайн болон залилангийн хэргээр цагдан хоригдож байсан бөгөөд гурван давхрын цонхноос даавуу ашиглан үсэрч зугтсан байгаа юм.

Одоогоор эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж, тэдний талаар баттай мэдээлэл болон барьж өгсөн  хүнд нэг сая төгрөгийн шагнал өгнө гэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас мэдэгдэж байна.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж