Google Glass-ыг Канадад худалдаална

Хуучирсан мэдээ: 2014.09.22-нд нийтлэгдсэн

Google Glass-ыг Канадад худалдаална

Гүүгл компанийн худалдаанд гаргаад буй ухаалаг нүдний шил Google Glass одоогоор зөвхөн АНУ, Англи улсад худалдаалагдаж байгаа билээ.

Харин ирэх сараас уг ухаалаг нүдний шилийг Канад улсад худалдаалж эхлэхээр болсон байна. Уг ухаалаг нүдний шилийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн АНУ-ын насанд хүрсэн иргэн худалдан авах боломжтой болсон ба одоогоор борлуулалт тийм ч өндөр биш байгаа аж.

Ухаалаг нүдний шилийг яг л ухаалаг гар утастай адил хэмжээний үүрэг гүйцэтгэж чадна хэмээн зарим хэрэглэгчид итгэж байгаа бол зарим нь ухаалаг нүдний шил ашигласнаар нүдний өвчлөл нэмэгдэх, осол аваар ихсэх гэх мэт сөрөг нөлөө ихтэй хэмээн үзэж байгаа юм.

Энэхүү нүдний шилийг 1500 ам.доллараар худалдаалж байгаа билээ.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж