Жүжигчин Г.Золзаяагийн тухай шар мэдээлэл хэвлэлээс салдаггүй. Авъяас чадвар гэхээсээ илүү шар мэдээгээр олны танил болсон тэрбээр нэгэн цагт О.Бат-Өлзийн хүү Б.Тамиртай дэр нэгтгэж, хөөрхөн охины ээж аав болцгоосон ч тун удалгүй хоёр тийшээ салсан. Нэг хэсэг жүжигчин Б.Амархүүтэй нэр холбогдсон ч дурлалын романс нь хол яваагүй тэд хоёр тийшээ болсон гэдэг. Тэгвэл саяхнаас эхлэн жүжигчин бүсгүй маань идэвхтэй амьдрахаар шийдсэн үү ямартай ч шоу цэнгэлээ хойш тавих болсон гэнэ. “Макс” продакшнд харъяалагддаг жүжигчин бүсгүй маань дэлгэцийн кинонд тоглож байгаа бөгөөд үүнийхээ хажуугаар бизнес эрхлэхээр шийдсэн гэнэ лээ. Тэрбээр “Zolo”s Hair and beauty salon”-ыг Наран их дэлгүүрийн 4 давхарт нээж байгаа сурагтай.
Б.ХАЛИУН