Хаалганд байрлуулдаг гар ариутгагч бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2014.09.22-нд нийтлэгдсэн

Хаалганд байрлуулдаг гар ариутгагч бүтээжээ

Олныг хамарсан халдварт өвчнүүдээс хүн амыг хамгаалах хамгийн энгийн арга бол гар ариутгал. Тиймээс албан байгууллага, худалдаа үйлчилгээний газрууд гэх мэт томоохон хүн их цугладаг газруудын хаалганд байрлуулах гар ариутгагчийг бүтээжээ.

Уг гар ариутгагч нь хаалганы бариул хэсэгт байруулах боломжтой, ганц даралтаар гараа ариутгахад хангалттай хэмжээний ариутгагчийг шахаж гаргана. Ингээд хаалга онгойлгоод хаах үедээ л гараа ариутгаж, бусдад халдвар дамжуулах, өөрийгөө эрсдлээс хамгаалах боломжтой юм байна.

Эхний ээлжинд эмнэлэгүүдэд туршилтаар суурилуулан хэрэглэж байгаа ба та хүсвэл гэртээ ч ашиглаж болно.

Үнэ нь 200 ам.доллар юм байна.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж