“Mongolia Energy Corporation” нүүрсний экспортоо өнгөрсөн долоо хоногт эхлүүлсэн байна. Тус компани нь 100 хувь Хятадын хөрөнгө оруулалттай бөгөөд Ховдын Хөшөөтийн ордод үйл ажиллагаа явуулдаг юм. Бүтэн жилийн турш тэг зогсолт хийсэн “Mongolia Energy Corporation” нь эхний ээлжинд 500 тонн нүүрс Булган-Такашикэний хилийн боомтоор гарсан гэх мэдээлэл байна. Тус компани нь энэ жил угаах үйлдвэр барьж шиглалтад оруулсан бөгөөд тус үйлдвэр нь жилд гурван сая тонн нүүрс угаах хүчин чадалтай гэнэ. Түүчнлэн Хөшөөтийн ордод нүүрсээ хуурай аргаар баяжуулах үйлдвэр байгуулаад байгаа аж.Одоогоор тус компанийн олборлолтыг Шиньжаны “Shin Jian Lu Di Van” компани хариуцан ажиллаж байгаа юм байна.
О.САРНАЙ