Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ч.Сайханбаяр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярт өгсөн билээ. Үүний
дагуу тэрбээр захирамж гаргаж, Сонгинохайрхан дүүргийн
Засаг даргаар өчигдөр Цэгмидийн Болдыг томилсон. Шинэхэн
Засаг дарга өнөөдөр 9.30 цагт тамга тэмдгээ албан
ёсоор хүлээж авлаа.
Б.Анхцэцэг