
Соёлын төв өргөөнд нөгөөдөр буюу долдугаар сарын 4-нд 18.00 цагт “Найзуудаа нааш ир” наадам болгоно. Наадамд “Харанга” хамтлагийн дуучин Лхагваатай рок, поп хамтлагууд хамтран уран бүтээлээ дэлгэх наадам болох гэж байна. Өнөөдөр тэд “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийн наадмын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ. Тус наадмыг хийх санаачлагыг рок, попын “Нисванис”, “Булсара”, “Fire”, “Lemons, A”-“Sounds” хамтлагууд гаргаж “Харанга”-ын Лхагваад санал тавьжээ. Ус саналыг “Харанга” хамтлагийн Лхагваа хүлээн авч “Lemon”, “New Star” студи, Пентатоник академи нар хамтран зохион байгуулж байгаа ажээ. Хэвлэлийн бага хуралд Пентатоник академийн тэргүүн Б.Долгион, “Lemon” студийн захирал Х.Лхагвадорж, “New Star” студийн Мандах, “Булсара” хамтлагийн дуучин Тамираа, “Fire” хамтлагийн дуучин Далай, “Lemons” хамтлагийн дуучин Одоноо, алтернатив дуучин Отгоо, залуу дуучин Солонго нар оролцлоо. Хамтран оролцож байгаа хамтлагууд Улсын их баяр наадмын өмнө залуучуудддаа зориулан томоохон хэмжээний наадмыг “Харанга”-ын Лхагваатай хамтран зохиож байгаадаа баяртай байгаагаа хэлээд жил бүр энэ тоглолтоо уламжлал болгон хийх төлөвлөгөөтэй байгаа гэв. Бусад рок, попын амьд тоглолтоос ахмад үедээ хүндэтгэл үзүүлэн тэдэнтэй нэг тайзан дээр уран бүтээлээ толилуулан тоглолт хийж байгаа нь залууст урам зориг өгч буй хэрэг ажээ. Мөн наадамд оролцож буй хамтлаг, дуучид “Харанга”-ын Лхагваагийн дуунуудаас дуулах юм байна.
Г.Даша